Надаль 2011 оныг ялалтаар эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Надаль 2011 оныг ялалтаар эхлүүлэв

Дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надаль 2011 оныг ялалтаар эхлүүлж, Абу Даби хотноо өчигдөр болсон World Tennis Championships тэмцээний финалд Рожер Федерерийг дараалан хоёр сетэд буулган авсан байна. Эхний сетэд Надаль 3-0 харьцаатай ялагдаж, тааруухан эхлүүлсэн ч Федерер удаа дараа алдаа гаргаснаар Надаль 7-4 харьцаагаар эхний сетийг авчээ. Талбайн теннисний өнгө төрхийг тодорхойлж буй хоёр теннисчний тоглолтын хоёрдугаар үе ч эн тэнцүүхэн үргэлжилж, Надаль 7-3-аар ялалт байгуулсан байна.

Надаль, Федерер нарын оны өмнөх хандивын тоглолтыг эс тооцвол тэд хамгийн сүүлд арваннэгдүгээр сард Лондон хотноо болсон АТР World Tour Finals тэмцээний финалд таарч, Федерер ялж байсан билээ. Харин энэ удаад ялалт Надальд ирсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж