Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрөгч сарын 30-нд буун дуу гарч хүний амь эрсэдсэн бол өнгөрөгч сарын 27-ны орой Баян-Өлгий аймагт буун дуу гарсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлснээр тус аймгийн Шуудан холбооны газрын дарга болон бусад удирдах албан тушаалтнуудын дунд нам, улс төрийн маргаан үүссэнээс буун дуу гарахад хүрсэн бололтой. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Бахитаас тодруулахад “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бол аймгийн Прокурорын хэлтсийн дарга Жанвектай холбогдоход “Энэ талаар тодруулж байгаад мэдээлэл өгье” гэв. Одоогоор хүний амь нас эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байна.
С.Отгон