
Үндэсний соёл, амралтын хүрээлэнд хамгийн гайхалтай салют цацарч, хамгийн гайхамшигтай бэлэг задарч, олон арван сюрприз шинэ жилийн үдшийг чимж байсныг онцлохыг хүсч байна. Магадгүй та шинэ жилийн үдшийн гайхалтай мөчийг энд өнгөрүүлж чадаагүй бол бүү санаа зовоорой. Танд боломж үлдсэн шүү.
Хэрвээ та шинэ он солигдох мөчийг гэртээ угтсан бол шинэ оны хамгийн эхний өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд амжиж зочлоорой. Олон мянган хүүхэд багачууд шинэ оны сэтгэл татам үдшийг “Зул сарын яармаг”-т оролцон, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өнгөрүүлэхийг хүссэн учраас эдний хамт олон энэ оны эхний хоёр өдөр ажиллахаар болсон. Тиймээс шинэ оны эхлэлийн амралтын өдрөө та Үндэсний соёл, амралтын хүрээлэнд хөгжилтэй өнгөрүүлж болох юм байна шүү.
Б.Энх