
2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн алтан нарны цацраг Монгол хүн бүрт ивээлээ өгч, эрч хүч, саруул оюуныг нь тэтгэн гийгүүлж, амжилт бүтээлийг нь бэлэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсэн ерөөгөөд айлчлан ирж буй энэ онд өмнөх жилүүдэд олсон амжилтаа бататгаж, шинэ ондоо төлөвлөсөн томоохон зорилтуудаа биелүүлэн, улс орноо хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар хичээн ажиллана. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарлаж бодлого, зорилтоо тодорхойлоод байгаагаа дуулгаж шинэ оны анхны наранд сэтгэлийн өргөл өргөлөө.
Шинэ оны анхны нар харах еслол 11 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ хугацаанд гадаад, дотоодын 3000 гаруй жуулчин оролцож, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж байгааг төмөр замчид хэлж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.