Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 1

Нэгдүгээр сарын 1
Богд хааны ордонд хэрэглэж байсан хаш аяга, хаш хундага, сэрээ, хутга.
Лондон, Сидней, Париñ ба Сантос (Бразили) хотуудын шинэ жилийн ёслолын буудлага

Шинэ жилийн эхний өдөр шинэ улс орнуудын тусгаарлалтаа зарласан өдрөөс гадна олон түүхэн тэмдэглэлт өдөртэй.

  • Гаити улсын тусгаар тогтнолын өдөр
  • Хятадын бүгд найрамдах улс үндэслэгдэж (1912), Сунь Ятсен түүний анхны ерөнхийлөгч болсныг Тайваньд үндэсний баяр болгон тэмдэглэдэг.
  • Суданы тусгаар тогтнолын өдөр (1956).
  • Кубын чөлөөлөгдсний үндэсний баяр (1959 оны хувьсгалын ой).
  • Самоагийн тусгаар тогтнолын өдөр (1962).
  • Чехийн тусгаар улс шинэчлэгдэн зохион байгуулагдсны Чехийн үндэсний баяр (1993),
  • Словак улс байгуулагдсаны өдөр (1993). Орчин үеийн Чех ба Словак хоёр 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн гэрээний дагуу Чехословакийг хувааснаар үүсчээ.

Дэлхийн энх тайвны өдөр (Энх тайвны тухай дэлхийн мөргөлийн өдөр)

Ертөнцийн эзний эх Мариягийн баярын өдөр гэж Ромын католикууд өнөөдөр баярладаг Дэлхийн энх тайвны өдөр (World Day of Peace).

Ромын хамба VI Павел 1967 оны арванхоёрдугаар сарын 8-нд Дэлхийн энх тайвны өдрийг зарласан бөгөөд католикууд энэ баярыг Энх тайвны төлөөх дэлхийн мөргөлийн өдөр гэж нэрлэдэг гэнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1969 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг өдрийг албан ёсны баяр болгох шийдвэр гаргасан ба «Өршөө, тэгээд чи энх тайвныг авах болно» гэсэн уриатай болгожээ. Энэ өдөр Ватиканд амралтын өдөр. Бразилид бол энэ баярыг Дэлхийн ахан дүүсийн өдөр гэж нэрлэгддэг ажээ.

Өдрийн ишлэл

"Бидний ба Манай ард түмний холбоо нь цаг ямарт харилцан итгэлцэл ба дотносолд тулгуурлаж ирдэг билээ… Тэр нь эзэн хаан бол бурхан, япончууд бусад ард түмнээс давуутай учраас дэлхийг захирна гэх хуурамч үзэл баримтлалаас үүсдэггүй."

(Японû эзэн хааны үндэстэндээ хандсан 1946 оны шинэ жилийн илгээлтээс)

Хүчирхэг эзэнт улсын бардам жонон Хирохито 1918 онд тэрээр Аматерасу бурхны угсаа гэдгээсээ татгалзана гэж зүүдлээ ч үгүй байх. 1946 оны шинэ жилээр бүтэн хагас мянган жилийн үлгэрт төгсгөл иржээ. Эзэн хаан Хирохито анх удаагаа Японы ард түмэнд шинэ жилийн илгээлтээ хийсэн юм. Түүний тэр үг нь “хүнлэг ёсны тунхаглал” гэж түүхэнд бичигдсэн байна. Хирохито дэлхийн II дайнд ялагдсны дараах өөрчлөлтийн талаар хэлсэн юм. Эзэн хаан байгалиас заяатай гэх бурхны гаралаас татгалзаж, ардчилал байгуулах шаардлагын чухлыг үгэндээ тунхагласан байв. Тэргүүн нь бурхан гэж албан ёсоор тооцогдож ирсэн дэлхийн сүүлчийн хаант улс оршин тогтнохоо ийнхүү больжээ.

Бусад ишлэлээс:

    Төрийн бүхий л чухал хэргийг өргөн төлөөлөлтэй ассамблейд ил тодоор хэлцэн ярилцсаны үндсэн дээр бид шийдэх болно. (“Хүнлэг ёсны тунхаглал”-ын эхлэл)
    Бусад ард түмний  мэдлэг ба ухааны  тусламжтайгаар бид манай улсын ариун нандин үндсийг бэхжүүлэн бататгах болно. (“Хүнлэг ёсны тунхаглал”-ын сүүлийн өгүүлбэр)
    Эзэн хааны шинэ жилийн илгээлт  надад хамгийн нааштай сэтгэгдэл төрүүллээ. Хаан өөрийн  харвяат нараа ардчилахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж эхэллээ… Эрүүл ухаан үргэлж давамгайлдаг юм. (“Хүнлэг ёсны тунхаглал”-ын тухай Япон дахь холбоотны цэргийн нэгдсэн хүчний командлагч генерал Дуглас Макартурын хэлсэн үг")
МозаикасизображениемгладиаторскихбоевизТерраНова

Үйл явдал

Гладиаторуудын сүүлчийн тулалдаан Ромд болжээ
404 он: Ром хотноо МЭӨ III зууны дунд үеэс эхлэн зурааг зуун гаруй жил ромчуудыг хөгжөөж байсан цус урсгасан тоглоомын төгсгөл ирэн хамгийн сүүлчийн тулалдаан нь Ром хотын циркт болжээ. Энэ цуст тоглоомын төгсгөлийг христийн шашиныхан ба эрх баригчдын хоорондын тохиролцоо авчирсан байна.

Португаличууд Өмнөд Америкийн Атлантын далайн эрэгтнэгэн буланг нээгээд Рио-де-Жанейро гэж нэрлэжээ

1502 он: Ахмад Гаспер де Лемосын удирдсан Португалийн аяныхан Өмнөд Америкийн Атлантын эргийн том мөрний цугланд нэгэн үзэсгэлэнт буланг нээгээд «Нэгдүгээр сарын» (Рио-де-Жанейро) гэж нэрлэжээ. Нутгийн уугуул индианчууд түүнийг Гуанабара гэж нэрлэдэг байлаа. Лемосын энэ аян хоёр дахь нь байсан ба эхний удаад тэрээр адмирал Педру Алвариш де Кабралын (ойролцоогоор1467 – ойрлцоогоор 1520) аяны нэгэн хөлгийг даргалан явжээ. Тэд 1500 оны дөрөвдүгээр сарын 22-нд нээсэн газар нутгаа Бразили гэж нэрлэсэн байлаа. Тэд Энэтхэг хүрэх замдаа нэгэн том аралтай тааралдсан нь тэр гэж бодож байсан гэдэг. Дээр нэрлэгдсэн буланд хагас зууны дараа Сан-Себастьян-ду-Рио-де-Жанейро (эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн Португалийн I Себастьян хааны нэрээр) гэдэг сууринг үндэслэжээ. Энэ суурин хожим 1763 онд Бразилийн нийслэл болоод Засгийн газар нь 1960 онд эх газрын гүнийн Бразилиа хотод нүүн иртэл нь улсын гол хот байсан юм.
СравнительныеразмерыЗемлиЛуныиЦереры

Жузеппе Пиацци  бичил гаригсийн анхных болох Церераг нээлээ

1801 он: Палермагийн их сургуулийн профессор, Палермогийн одон орон судлалын төвийн захирал Жузеппе Пиацци (1746–1826) бичил гаригуудаас анхных нь нээгээд Церера гэж нэрлэжээ. Бүтэн хагас сарын дараа түүнийг алдсан боловч жилийн дараа гарч ирсэн гаригийн эллиптик тойрог замыг тооцох  аргаар түүнийг дахин олжээ. Церера нь өдгөө мэдэгдээд байгаа 40 000 бага гаригийн хамгийн том нь бөгөөд тэрээр 770 км-ийн голчтой.

Бэлтгэсэн: Ш.Мягмар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж