Украин Польшид хий нийлүүлэлтээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Украин Польшид хий нийлүүлэлтээ зогсоов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    PGNiG. Фото: компанийн сайт

    Украины "Нафтогаз" компани нэгдүгээр сарын 1-нээс эхлэн байгалийн хий нийлүүлэлтээ зогсоож байгааг Польшийн улсын нефть ба байгалийн хийн компанид (PGNiG) мэдэгдсэн байна.

    "Нафтогаз" нийлүүлэлтээ зогсоож байгаагаа тус орны дотоод журам өөрчлөгдөж байгаатай холбон тайлбарлаж байна. Шинэ журмын дагуу Украины төрийн холдингийн олборлох бүх хий нь дотооддоо хэрэглэгдэх ёстой гэнэ.

    Гэсэн ч PGNiG тэр шалтгаантай нь санал нийлэхгүй байна. Польшууд 2020 онд дуусах гэрээгээ биелүүлэхийн  Украинаас шаардсан байв. Гэрээний дагуу 2011 онд "Нафтогаз" компани Польшид 180 сая куб/метр байгалийн хий нийлүүлэх ёстой.

    "Нафтогаз Украины" компани 2010 оны есдүгээр сард мөн л ийм шалтгаанаар Польшийн Хрубешув мужид хий нийлүүлэхээ таслаад аравдугаар сард сэргээсэн байлаа.

    Украинаас гадна Польш Оросын  “Газпром” ба Германы E.On компаниудаас байгалийн хий авдаг. Мөн дотоодын олборлолтоор ч хэрэглээнийхээ хэсгийг гүйцээдэг.

    Эх сурвалж: Лента. Ру.
    Бэлтгэсэн: Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж