Египетэд дэлбэрэлтийн улмаас долоон хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Египетэд дэлбэрэлтийн улмаас долоон хүн үрэгдэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ бямба гаригт тэсрэх төхөөрөмжтэй авто машин Александри хотын Хоёр хувилгааны сүмийн дэргэд дэлбэрэх үеэр наад зах нь долоон хүн үрэгдэж:, 20 гаруй хүн шархадсан байна.    

    Шөнө дунд гарсан дэлбэрэлтийн үеэр сүмийн мөргөлд христийн коптууд цугларсан байжээ. Өмнө нь таван хүн амиа алдсан гэж мэдээлж байлаа. Орон нутгийн Nile TV сувгийн мэдээгээр дэлбэрэлтийн үеэр найман лалын сүсэгтэн хэлмэгдсэн байв. Тэд зэргэлдээ сүмээсээ гэртээ харьж явжээ.

     Христийн сүсэгтэн коптууд Египетийн хүн амын ес орчим хувь болдог. Тэдэнд лалын хэт даврагчид халдах нь их байдаг ажээ. “Аль-Каида” олон улсын алан хядагчдийн  бүлэглэл Египетийн христийнхэний эсрэг аллага явуулахаар занал хийсэн байв.

    Эх сурвалж: Лента. Ру.
    Бэлтгэсэн: Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж