Баярын өдөр буун дуу гарч, хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Баярын өдөр буун дуу гарч, хүний амь эрсэджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 21.00 цагийн үед  таксины үйлчилгээнд явж байсан 38 настай эрэгтэйг “Калибр"  маркийн буугаар үл таних этгээд буудаж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан тухай мэдээлэл ирлээ. Одоогоор ЭЦГ-ын ажилтнууд болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилчид гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ээлжийн мөрдөн байцаагчаас тодруулахад “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын өдрүүдэд холбогдоорой” гэсэн хариулт өгч байна. Эх сурвалжийн мэдээлснээр амь үрэгдсэн эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийнхэн задлан шинжилгээ хийхэд “Калибр” бууны сум гарч ирсэн аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж