Парк өнөөдөр, маргааш ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Парк өнөөдөр, маргааш ажиллана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шинэ он солигдох мөчид хамгийн олон зочинтой, хамгийн сайхан орчинтой газар Үндэсний соёл, амралтын хүрээлэн байлаа. Баярын өдрөө мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлж, шинэ, хуучин он солигдох мөчийг сэтгэл дүүрэн угтахыг хүссэн хүн бүхэнд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хамт олон бэлэг, дурсгалын худалдааны гудамжаар үйлчилж, халуун аарц, чацаргана, амтат хоол зооглон, дэлхийн долоон гайхамшгийг цогцлоосон мөсөн хотхонд аялангаа мөсөн талбайд хөгжилдөж, сүйх тэрэг хөлөглөн, салютын шоунд сэтгэл баясгах гайхалтай боложийг олголоо.

    Үндэсний соёл, амралтын хүрээлэнд хамгийн гайхалтай салют цацарч, хамгийн гайхамшигтай бэлэг задарч, олон арван сюрприз шинэ жилийн үдшийг чимж байсныг онцлохыг хүсч байна. Магадгүй та шинэ жилийн үдшийн гайхалтай мөчийг энд өнгөрүүлж чадаагүй бол бүү санаа зовоорой. Танд боломж үлдсэн шүү.

    Хэрвээ та шинэ он солигдох мөчийг гэртээ угтсан бол шинэ оны хамгийн эхний өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд амжиж зочлоорой. Олон мянган хүүхэд багачууд шинэ оны сэтгэл татам үдшийг “Зул сарын яармаг”-т оролцон, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өнгөрүүлэхийг хүссэн учраас эдний хамт олон энэ оны эхний хоёр өдөр буюу нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд ажиллахаар болжээ.

    Та бүхэн амжиж зул сар, шинэ жилийн хамгийн гайхамшигтай орчинд саатаарай. Хоёрхон өдөр үлдлээ шүү.

    Б.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж