Сэрчмаагийн охины нэр Хураа

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Сэрчмаагийн охины нэр Хураа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын рок, поп урлагийн авьяаслаг эмэгтэй дуучдын нэгэн өнгө төрж болж явсан дуучин С.Сэрчмаа өнгөрсөн жил хувийн амьдралдаа гэнэтийн өөрчлөлт хийн, өвөрлөгч эртэй гэрлэсэн нь хэсэгтээ хэл ам дагуулж байлаа. Өөрөөсөө ах, Өвөрмонголын тэрбумтан Т.Баяр гэгчтэй амьдралаа холбож, үрийн зулай үнэрлээд амжсан дуучин бүсгүй өдгөө урд хөршид суурьшаад буй. Харин шинэ жилийн өмнө эх орондоо нууцхан гэмээр ирсэн тэрбээр NTV телевизийн Нандиагийн ток шоунд оролцож, хувийн амьдрал, уран бүтээлийнхээ тухай ам нээв.

    “Сайхан ханьтай болж, хуримаа хийж, ээж болсон гээд хувийн амьдрал маань аз жаргалаар дүүрэн байлаа” хэмээн хуучилсан дуучин бүсгүй бага зэрэг жин нэмжээ. Хосууд хоёр сарын өмнө охинтой болсон бөгөөд хур бороотой үед төрсөн болохоор охиндоо Хураа гэж нэр хайрласан тухайгаа ч сонирхуулав. Хятадын ССТV-тэй хамтран ажиллахаар зэхэж байгаа гэх шинэ мэдээг бас дуулгалаа. Бас шинэ цомог, шинэ уран бүтээлээ удахгүй монголчууддаа хүргэх болно гэсэн амлалт ч түүний ярианд дурдагдаад өнгөрсөн. Ямартай ч өвөрлөгч орныг зорьж, харийн бэр болсноосоо хойш нам жим амьдрах болсон дуучин С.Сэрчмаа нөхөр, хүүхдээ нутаг нэгтнүүддээ албан ёсоор танилцуулж, уран бүтээлээсээ холдоогүй гэдгээ телевизийн дэлгэцээр зарлалаа.

    Б.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж