
Асуудал. Нэг саваагүй найз тань таниас секс хийхэд хамгийн дуртай байрлал юу вэ гэж асууна. Энэ асуулт таныг гарцаагүй эвгүй байдалд оруулах вий.
Шийдэл. Та хариулах ёстой гэж үү? Мэдээж үгүй. Дараа нь тэр таниас шинэ цүнхээ хэдээр авсныг асууна. Үүнд нуугаад байх юм байхгүй ч заавал хариулах албагүй. Харин оронд нь “ Би ердийн үнээс нь арай үнэтэй авсан. Гэхдээ надад их таалагдсан юм” гэж амыг нь таглаад ярианы сэдвээ өөрчилж “Хэрвээ чи сонирхож байвал хаанаас авснаа заагаад өгье” гэсэн хариулт өгөх нь өөрийг тань энэ сэдвээр ярих дургүй байгааг цаад хүнд ойлгуулна
Тооцоогоо хувааж төлөх нь шударга уу?
Асуудал. Зоогийн газар танаас бусад нь үхрийн жигнэсэн мах захиалсан байхад та ганцаараа салад захиалсан байлаа. Ёс зүйн үүднээс бол тооцоогоо хувааж төлөх нь боловсон ёс. Энэ тохиолдолд та яадаг вэ?
Шийдэл. Хэрвээ тооцоо тань хэдхэн төгрөгний зөрүүтэй бол хувааж төлөхөд болно. Гэвч өөр өөрсдийнхөө захиалсан хоол, ундааны мөнгийг төлөх нь хамгийн шударга явдал. Бүр олон хүмүүстэй хооллосон тохиолдолд тооцоогоо тусдаа бичүүлэх нь зүйтэй. Ихэнх ресторанд хамт олноы тооцоог тус тусад нь бичиж өгдөг.
Асуудал. Найздаа мөнгө зээлүүлэх үед
Та найздаа нэг, хоёр удаа багагүй мөнгө зээлсэн. Тэр мөнгийг буцааж өгөөгүй ч үнэтэй цүнх зүүж явах болсныг та юу гэж бодох вэ?.
Шийдэл. Ямар нэгэн таамаг дэвшүүлэх хэрэггүй. Тэр танаас авсан мөнгөө буцааж өгөх гэж цуглуулж байж ч мэднэ. Хэрвээ тийм биш бол та үүнээс маш том сургамж авах хэрэгтэй. Та найздаа бэлэглэсэн гэж бодоод өнгөрөхөөс өөр аргагүй. Үгүй бол та хоёрын хооронд дахин эвлэршгүй дайсагналцсан харилцаа үүсч мэднэ.