Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

103-д 419 дуудлага иржээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Яаралтай түргэн тусламжийн төв-103 өнгөрсөн шөнийн байдлаар иргэдээс 419 дуудлага хүлээн авчээ. Эдгээр дуудлагын дийлэнх нь  осол болон төрөлтийн дуудлага  байсан аж. Өнгөрсөн шөнө 01.00- 04.30 цаг хүртэл  дээрх төв  харьцангүй ачаалал ихтэй байжээ. Энэ үеэр нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ажил үүргийн  хуваарийн дагуу нэгдүгээр ээлжийн  ес, нэмэлт 20 эмч ажилласан байна.  Өнгөрсөн жил шинэ жилийн баярын үеэр  уг төв нь 700 гаруй дуудлага иргэдээс хүлээн авч, 13 эмчийг 13 автомашинтайгар нэг ээлжинд ажиллуулж байсан гэнэ. Өнөөдөр өглөөний 08.00 цагаас 11.50 цаг хүртэл зүрх судас, хордлого зонхилсон 70 гаруй дуудлага  түргэн тусламжийн төвд ирээд байна.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж