НҮБ-ийн элч дуучин, гавьяат Т.Ариунаатай утсаар холбогдон шинэ оноо хэрхэн угтах талаар тодрууллаа.
-Шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ оноо хаана хэрхэн угтах вэ?
-Гэртээ угтана. Манайд ах дүүс, амраг садан маань цуглаад шинэ оноо угтдаг уламжлалтай. Энэ жил ч гэсэн халуун ам бүлээрээ шинэ оноо угтана.
-Хүүхдүүддээ ямар бэлэг бэлдсэн бэ?
-Нээх айхтар чихэр, жимс бэлгэнд бэлдээгүй ээ. Манай хүүхдүүд том болчихсон болохоор ном худалдаж авсан. Мөн тэдэндээ хэрэгтэй зүйлсийг нь бэлгэнд өгнө дөө.
-Энэ шинэ жилээр урилга олонтой байв уу?
-Өө, урилга олонтой байлаа. Маш олон газар очиж уран бүтээлээ хүргэлээ. Энэ шинэ жил сайхан болж өнгөрч байна. Манайхан гэр бүлээрээ шинэ оны эхний өдөр “Нарны баяр”-т оролцохоор төлөвлөөд байгаа. Галт тэргээр яваад шинэ оны эхний өдрийн нарыг харна даа.