Шинэ ондоо “Монгол поп” цомгоо гаргах гээд тун завгүй яваа дуучин Болд энэ жилээр ачаалал багатай байсан гэнэ. Түүнтэй утсаар холбогдон шинэ оноо хаана, хэрхэн угтах талаар тодруулахад “Гэр бүлийнхэнтэйгээ, гэртээ угтана. Хүүхдүүддээ энэ шинэ жилээр хүссэн зүйлийг нь бэлэглэхээр зэхээд байгаа” гэв.
Дуучин Д.Болдын хувьд улирч буй 2010 онд өөрийн нэрийн загварын коллекцио “Гоёо” брэндтэй хамтран гаргасан юм. Мөн “Монгол поп” цомгийн эхний “Нам гүн дундаас” дуугаа дүрсжүүлэн үзэгчдэд хүргэсэн нь олны таашаалд нийцсэн юм.
Г.ДАША
Холбоотой мэдээ