Монгол үндэсний алдарт сонгодог бүтээл болох хөгжмийн зохиолч З.Хангал агсны “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг шинэлэг өнгө аясаар найруулан төгөлдөр хуурын соло /гоцлол/ болгон тоглож дэлгэцнээ амилуулсан төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами өнөөдөр найзуудтайгаа хамт шинэ оноо угтахаар төлөвлөөд байгаа гэнэ. Түүнтэй мессенжерээр холбогдож өнөөдөр хэрхэн баярлах гэж байгаа талаар нь асуулаа.
АЭ: Шинэ жилийн баярын мэнд хүргэе?
Ами: Баярлалаа, чамд ч бас шинэ оны мэнд
АЭ: Өнөөдөр шинэ оноо хэрхэн угтах гэж байна даа, ямар төлөвлөгөөтэй байна?
Ами: Нарийн төлөвлөсөн зүйл алга аа, энэ жил гадуур л шинэ оноо угтмаар
байна. Манай найзууд зарим нь гэртээ, зарим нь гадуур угтана гээд л байна.
АЭ: Урд дандаа гэртээ шинэ оноо угтдаг байсан уу?
Ами: Өнгөрсөн жил би Irish-т шинэ он гаргаж байсан. Найзуудтайгаа хамт. Энэ жилийн хувьд яаг ингэнэ, тэгнэ гэж шийдсэн зүйл байхгүй л сууж байна. Би гэртээ ганцаараа байгаа. Тийм болохоор ямар ч байсан гадуур л шинэ оноо угтах байх.
АЭ: Ингэхэд театрын шинэ жил гоё болсон уу?
Ами: Энэ жил олон шинэ жил давхцаад оролцож чадаагүй ээ. Хөгжим бүжгийн коллежийн шинэ жилдээ орсон. Өнгөрсөн жилийн театрын шинэ жилийг би зохион байгуулж байлаа. Энэ жил харин Хөгжим бүжгийн коллежийнхоо шинэ жилийг зохион байгуулж, хөтөлж, дуу хуурдаад их л хөгжилтэй баярласан даа.