Женнифер Лопес Sony Music-тай хийсэн гэрээгээ цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Женнифер Лопес Sony Music-тай хийсэн гэрээгээ цуцаллаа

10 жилийн туршид хамтран ажиллаж байсан Sony Music
компаний салбар болох Epic Records-той байгуулсан гэрээгээ цуцалсан
тухайгаа Женнифер Лопес зарлалаа. Энэ тухай Associated Press мэдээлж
байна. Алдарт дуучин өргөдөлдөө Epic Records-ийн өмнө хүлээсэн үүргээ
биелүүлсэн гэж үзээд эв найртай салж зам мөрөө хөөх бодолтой байгаагаа
дуулгажээ. Энэ тухай Wall Street journal Sony Music-ийн хэвлэлийн
төлөөлөгчөөс авсан мэдээгээр хоёр талууд харилцан зөвшилцсөний улмаас
хамтын ажиллагаагаа зогсоосон гэхээс өөр тодорхой зүйлийг хэлээгүй
байна. Дуучин бүсгүй дараачийн “Love?” нэртэй цомгоо энэ хавар
хэвлүүлнэ. Одоохондоо хаана хэвлүүлэх нь тодорхойгүй байна.

Женнифер
Лопес нь 1999 оноос Epic Records-той хамтран өөрийн хөгжмийн гараагаа
эхэлж байв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэр долоон цомог гаргажээ.
Эдгээрээс "If You Had My Love", "I’m Real", "Ain’t It Funny" болон "All
I Have" дуунууд нь Америкийн нэртэй дууны жагсаалтыг янз бүрийн цаг
хугацаанд тэргүүлж байлаа.

 Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж