Г.Эрдэнэбилэг: Он гарахын өмнөхөн гэртээ орно доо

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбилэг: Он гарахын өмнөхөн гэртээ орно доо

Хэдхэн цагийн дараа шинэ он гарах гэж байна. Энэ өдөр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг хэрхэн шинэ оноо угтах гэж байгаа талаар нь утсаар лавлалаа.


-Баярын мэнд хүргэе, шинэ оноо хэрхэн угтах гэж байна?

-Баярлалаа, одоогоор бодсон зүйл алга л байна. Миний хоолой өвдөөд бие жаахан тааруухан байна.

-Тэгвэл шинэ оноо гэртээ угтах уу?

-Харин л дээ, таньдаг найз нөхөд, хамаатан садангийндаа очиж баярлах байх. Тэгээд л яг он гарахын өмнөхөн гэртээ орж ирээд 2011 оноо угтана даа.

-Өнгөрсөн 2010 он таны хувьд уран бүтээлийн олз омог ихтэй жил байв уу?

-Тийм ээ, их сайхан жил болж өнгөрсөн. Их ажил ихтэй л жил байлаа даа. Сүүлийн өдрүүдэд ажлын ачаалал их байлаа.

-Өнгөрсөн жилүүдэд шинэ оноо хэрхэн угтдаг байсан бэ?

-Гэртээ угтдаг байсан. Гэхдээ ганц хоёр гадуур угтсан жил байгаа юм байна. Гадуур шинэ жилийн хөтөлбөртэй үед гадуур л шинэ оноо угтаж байгаа юм даа. Энэ жил бол гэртээ угтана аа.

М.Дөл

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж