Мисс А.Сарнай: Мөсөн хотхон руу явах байх аа

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Мисс А.Сарнай: Мөсөн хотхон руу явах байх аа

БНХАУ-ын Хайнань мужид болсон 60 дахь удаагийн “Miss World-2010” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 25-д шалгарсан мисс А.Сарнай өнөөдөр шинэ оноо хэрхэн угтах гэж байгаа талаар тодрууллаа.

-Баярын мэнд хүргэе, өнөөдөр шинэ оноо хаана угтах гэж байна?

-Би яг одоо хотоос зайдуу явж байна, тиймээс орой амжиж гэртээ очих бодол байна.

-Жил бүр гэртээ шинэ оноо угтдаг уу?

-Өө янз бүр л байдаг. Гэхдээ ихэвчлэн гэртээ угтдаг юм. Энэ жилийн хувьд гэр бүлийнхэнтэй хамт гэртээ л угтана гэж бодоод байна.

-Шинэ оноо угтсаны дараа мөсөн хотхонд очих уу, ер нь хэрхэн баярлах гэж байна даа?

-Гэртээ шинэ оноо угтаад, дараа нь мөсөн хотхон руу явах байх аа. Найзуудтайгаа  уулзана. Ер нь гадуур гарах байх аа.

-Баярлалаа, шинэ оноо сайхан угтаарай
-Баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Сайхан баярлаарай.

М.ДӨЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж