БНХАУ-ын Хайнань мужид болсон 60 дахь удаагийн “Miss World-2010” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 25-д шалгарсан мисс А.Сарнай өнөөдөр шинэ оноо хэрхэн угтах гэж байгаа талаар тодрууллаа.
-Баярын мэнд хүргэе, өнөөдөр шинэ оноо хаана угтах гэж байна?
-Би яг одоо хотоос зайдуу явж байна, тиймээс орой амжиж гэртээ очих бодол байна.
-Жил бүр гэртээ шинэ оноо угтдаг уу?
-Өө янз бүр л байдаг. Гэхдээ ихэвчлэн гэртээ угтдаг юм. Энэ жилийн хувьд гэр бүлийнхэнтэй хамт гэртээ л угтана гэж бодоод байна.
-Шинэ оноо угтсаны дараа мөсөн хотхонд очих уу, ер нь хэрхэн баярлах гэж байна даа?
-Гэртээ шинэ оноо угтаад, дараа нь мөсөн хотхон руу явах байх аа. Найзуудтайгаа уулзана. Ер нь гадуур гарах байх аа.
-Баярлалаа, шинэ оноо сайхан угтаарай
-Баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Сайхан баярлаарай.