Насандаа тохируулж хэрхэн хувцаслах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Насандаа тохируулж хэрхэн хувцаслах вэ?

Асуулт 1. Богино өмд аль насанд илүү тохиромжтой вэ?

-Дээд сургуулиа нэгэнт төгссөн бол богино өмд өмсөхөө боль. Харин өвдөгнөөс жаахан дээр богино өмд аль ч насныханд тохирдог. Аль дээр үеээс бүсгүйчүүд үүнийг урт богино хүрэмтэй хослуулан  өмсч байсан ч одо ч хэвээр байна.

 Асуулт 2.45 хүрэхээр өндөр өсгийт хэтэрхий гангадаад, намхан гутал гэрийн авгай шиг харагдуулаад байна. Энэ насанд аль нь тохиромжтой вэ?

-45 хүрсэн ч та урьдын адил өндөр өсгийтөөр гангарч болно. Гэхдээ 50 хүрэхээр багавтар өсгийтэйг сонгоорой. Илүү эвтэйхэн байх болно.

Асуулт 3.Би эрээн мяраан хувцсанд дуртай. Гэхдээ ийм хувцсыг залуу хүмүүс эсвэл залуу сэтгэлгээтэй хүний аль нь өмсвөл зүгээр вэ?

-Аль аль нь болно. Загварт нас хамаагүй. Гэвч өнгөний хослол чинь зохицсон байх нь чухал. Хэт холилдсон өнгө онцгүй.

Асуулт 4. Савхин хүрэм бүх насныханд тохирно гэдэг. Гэтэл би 60 настай. Миний хувьд зөв сонголт мөн үү ?

-Савхин эдлэл бол маш тансаг сонголт. Өөртөө зохицох өнгө, загварыг сонго. Хэрвээ та залуу сэтгэлгээтэй бол спорт загварыг , хуучныг баримталдаг бол товчтой хүрэмний оронд цахилгаантайг сонгоорой.

Асуулт 5. Би 35 настай. Миний насанд  загвар өмсөгчдийнх шиг  өвдөгөөр татсан оймс тохирох уу?

– Хэрвээ та дуртай бол өмсөх л хэрэгтэй. Гэхдээ ямар үед өмсөхөө сайн тооцоол. Үдэшлэгт өмсөх нь тохиромжгүй. Харин гадуур гарахдаа энгийн үед өмсөхөд  зүгээр.

Асуулт 6. Богино даашинз ямар үед  зүгээр вэ? Аль насныханд тохирох уу?

– Хэт богино даашинз хориод  насныханд л тохирно. Дунд насныханд өвдөгний хавьцаа урттай нь зүгээр бол дөчөөд насныханд өвдөгнөөс дээгүүр урттай нь тохирно.

Асуулт 7. Би хар оймс өмсөх дуртай. Миниий шүүгээнд төрөл төрлөөрөө байдаг. Гэхдээ би одоо 40 хүрч байгаа. Би оймсны оронд өмд өмсөх хэрэгтэй юм болов уу?

– Хар оймс бүх насныханд тохиромжтой. Бас туранхай харгдуулдаг. Энгийн, өдөр тутмын  гол хэрэглээ. Урт нэвсгэр хүрэм болон цамцтай хослуулан өмсөхөд зохино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж