УИХ-ын чуулганд өвлийн өвгөн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганд өвлийн өвгөн ирлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2010 оны Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хамгийн сүүлчийн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанд өнөөдөр Монголын хүүхдийн ордны өвлийн өвгөн, цасан охид хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүдэд  шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эдгээр цасан охид, өвлийн өвгөн  гэнэт хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүдэд өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн юм. Харин УИХ-ын гишүүд бяцхан өвлийн өвгөд, цасан охидыг хараад ихэд өхөөрдөн баясаж,  хоромхон зуур хурлаа мартагнав.

    УИХ-ын дарга  Д.Дэмбэрэл Монголын хүүхдийн ордны шилдэг, авьяаслаг хүүхдүүдэд  шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аав ээждээ тусалж, сурлага номондоо шамдаж, ирээдүйн шилдэг хүмүүс болохыг ерөөсөн юм. Энэхүү гэнэтийн бэлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулсан аж.

    Б,Алтансүх

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж