
2010 оны Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хамгийн сүүлчийн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанд өнөөдөр Монголын хүүхдийн ордны өвлийн өвгөн, цасан охид хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүдэд шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эдгээр цасан охид, өвлийн өвгөн гэнэт хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүдэд өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн юм. Харин УИХ-ын гишүүд бяцхан өвлийн өвгөд, цасан охидыг хараад ихэд өхөөрдөн баясаж, хоромхон зуур хурлаа мартагнав.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголын хүүхдийн ордны шилдэг, авьяаслаг хүүхдүүдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аав ээждээ тусалж, сурлага номондоо шамдаж, ирээдүйн шилдэг хүмүүс болохыг ерөөсөн юм. Энэхүү гэнэтийн бэлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулсан аж.
Б,Алтансүх