Хамгийн гайхамшигтай харш, цасан хотхонд шинэ оноо угтаарай

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Хамгийн гайхамшигтай харш, цасан хотхонд шинэ оноо угтаарай

2010 оноо үдэж, 2011 оныг угтан авахаар зэхэж суугаа эрхэм та бүхэнд аз жаргал, амжилт, бахдал, өрнөж цалгисан үйл явдлаар баян өнгөрч буй оны сүүлийн өдрийн мэнд хүргэе. Шинэ оны мэнд уламжилъя.

Баярын өдрөө мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлж, шинэ, хуучин он солигдох мөчийг сэтгэл дүүрэн угтахыг хүссэн хүн бүхнийг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд саатан морилохыг урьж байна. Энэ жил Сүхбаатарын талбайд биш хүүхдийн парк дээр шинэ оноо угтацгаая. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс шинэ жилийн бэлэг болгон та бүхэнд зориулан задалсан “Зул сарын яармаг” үргэлжилж байна.

Шинэ жилийн сэтгэл догдлуулсан бэлэг, дурсгалын худалдааны гудамжаар зочилж, мөсөн талбайд хөгжилдөн, халуун вино, амтат хоол зооглон, дэлхийн долоон гайхамшгийг цогцлоосон мөсөн хотхонд морилж, салютын шоунд сэтгэл баясан зугаацах боломж гээд шинэ жилийн баярын хамгийн сайхан мөчтэй хамт байх ёстой бүхий л зүйлс энд байгааг онцолъё.

Хүүхдүүдийн сэтгэл баясгасан хөөрхөн тоглоомууд, алсыг харагч гээд нийслэл Улаанбаатар хотын цорын ганц соёл, амралтын хүрээлэн зул сар, шинэ жилийн баярын өдрүүдэд өнгө төрхөө өөрчлөн, гайхалтай гэрлэн чимэглэлээр нүд, сэтгэл баясгаж, аварга том гацуур модоор гоёжээ. Зул сарын симфони эгшиглэсэн гайхамшигтай үдшийн он солигдох мөчийг угтах супер салютын шоунд Монголын рок, поп урлагийн одод, хамтлаг дуучид оролцож, та бүхэнтэй шинэ оноо угтахаар зэхэж байна.

Найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ шинэ оноо хамгийн аз жаргалтайгаар угтах тохилог, гайхамшигтай орчин бүрдүүлээд байгаа Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баярын супер шоу өнөөдөр 21.30 цагаас албан ёсоор эхэлж, Монголын шилдэг DJ, уран бүтээлчид таньтай бүтэн үдшийн турш хамт байхыг дуулгахад таатай байна. Бас нэг сайхан мэдээ нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн зул сар, шинэ жилийн баярт зориулсан үйлчилгээгээ хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллуулж, шинэ оны эхний өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр та бүхэнтэй хамт байх болсныг уламжилъя.

Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, он солигдох торгон мөчийг Улаанбаатар хотын хамгийн гайхамшигтай харш, цасан хотхонд өнгөрүүлэхийг урьж байна.

Та бүхэн сайхан баярлаарай.

ҮНДЭСНИЙ СОЁЛ, АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж