
Баярын өдрөө мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлж, шинэ, хуучин он солигдох мөчийг сэтгэл дүүрэн угтахыг хүссэн хүн бүхнийг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд саатан морилохыг урьж байна. Энэ жил Сүхбаатарын талбайд биш хүүхдийн парк дээр шинэ оноо угтацгаая. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс шинэ жилийн бэлэг болгон та бүхэнд зориулан задалсан “Зул сарын яармаг” үргэлжилж байна.
Шинэ жилийн сэтгэл догдлуулсан бэлэг, дурсгалын худалдааны гудамжаар зочилж, мөсөн талбайд хөгжилдөн, халуун вино, амтат хоол зооглон, дэлхийн долоон гайхамшгийг цогцлоосон мөсөн хотхонд морилж, салютын шоунд сэтгэл баясан зугаацах боломж гээд шинэ жилийн баярын хамгийн сайхан мөчтэй хамт байх ёстой бүхий л зүйлс энд байгааг онцолъё.

Найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ шинэ оноо хамгийн аз жаргалтайгаар угтах тохилог, гайхамшигтай орчин бүрдүүлээд байгаа Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баярын супер шоу өнөөдөр 21.30 цагаас албан ёсоор эхэлж, Монголын шилдэг DJ, уран бүтээлчид таньтай бүтэн үдшийн турш хамт байхыг дуулгахад таатай байна. Бас нэг сайхан мэдээ нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн зул сар, шинэ жилийн баярт зориулсан үйлчилгээгээ хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллуулж, шинэ оны эхний өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр та бүхэнтэй хамт байх болсныг уламжилъя.
ҮНДЭСНИЙ СОЁЛ, АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН