Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

NBA 2010 онд

NBA-ын хэвлэлийн ертөцөнд хамгийн нөлөөтөй эрхэм нь “Хаан” Жеймс байсаар байна. Аваргын бөгж түүний гарт очоогүй байгаа ч энэ нь түүнийг алдрын оргилоос буулгаж хараахан чадсангүй. Өнгөрсөн зун “Майами Хит” багт очих болсон шийдвэрээ телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр зарласан, мөн хуучин хотдоо зочлон тоглосон тоглосон сонин болгоны тэргүүн нүүрэнд гарсан, саяхан Зул сарын баярын өдөр өнгөрсөн улирлын аваргуудын гэрт зочлон Кобигийн эсрэг гайхалтай ялалт байгуулсан зэрэг 2010 он бүхэлдээ “Хаан”-ы тухай өгүүлж байлаа.

Гэхдээ Леброн ганцаараа бүхэл бүтэн улирлыг төлөөлж чадахгүй, Брайнт, Аренас, Кармело, Яао Мин гэсэн нэрнүүд оны туршид анхаарлын төвд байсаар ирсэн, ингээд 2010 оныг эргэн нэг харцгаая.

2010 оны шилдэг 10 үйл явдал

10. “NBA Хорнетс”

“Нью-Орлеан Хорнетс” баг шинэ эзэнтэй болсон явдал нэрлэгдлээ. Аль нэг улсын тэрбумтан эсвэл ямар нэг баян бизнесмэн бус NBA тус багийг өөрийн мэдэлд оруулсан нь нэлээд анхаарал татсан үйл явдалд тооцогдсон билээ. Багийн эзэн Жорж Шинний өр ширний асуудлаас үүдэн дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лигийн удирдлагууд ийм алхам хийсэн байна. Шинн болон Дэвид Стерн нарын дунд аль эртнээс асуудал үүссэн байжээ. Шинн NBA-д тавьсан өрөө төлж чадахгүй учраас хичнээн эсэргүүцээд ч багаа алдахаас өөр аргагүйд хүрсэн юм. Ингэснээр NBA-ын түүхэнд лигийн харьяалалтай анхны баг нь “Хорнетс” болсон билээ.

9. Дюрант багаа тэргүүлж, АНУ алтан медаль хүртэв

Коби Брайнт, Леброн Жеймс, Двейн Уейд гэсэн 2008 оны олимпийн их наадмын аваргууд өнгөрсөн зун амрахаар шийдэж, Нэгдсэн улсын шигшээ баг Дюрант тэргүүтэй залуучуудад итгэл хүлээлгэн 1994 оноос хойш анх удаа дэлхийн аварга цол хүртэхээр Турк улсыг зорьсон юм. ”В” ангиллын статустай хэмээн нэрлэгдсэн тус багийг Туркийн будагтай талбайд өндөр амжилт гаргахгүй гэж тооцолж  байсан ч Дюрант болон түүний нөхөд өөрсдийгөө хэн болохыг харуулан өндөр амжилт үзүүлж чадсан, үүгээрээ Кевин Дюрант энэ спортод нэгэн том од төрж байгааг нотолсон юм.

8. Ажилчин анги vs. Удирдлага

Тоглогчдын зүгээс одоогийн нөцөл байдалд энэ үйл явдал 2011 оны топ үйл явдал байх нь гарцаагүй болчихоод байна. Ирэх улирал локаут болно гэдэгт одоо олон хүн итгэж эхэлсэн юм. NBA болон тоглогчдын холбооны хооронд тохиролцоонд хүрэх алхмыг тун бага хийж, хий хоосон яриа л өрнөсөөр. NBA-ын зүгээс тоглогчдын авч байгаа цалинг багасгаж, багийн санхүүд чанга хяналт тавих гэж төлөвлөж байгаа, үүнд ямар ч эргэлзээ байхгүй тоглогчид эсэргүүцэл үзүүлэх нь дамжиггүй. Энэ байдлаараа локаут болох магадлалтай бөгөөд хоёр тал илүү уян хатан гэрээний нөхцөл байдал хайх нь зүйд нийцнэ.

7. Яаогийн эргэлзээтэй ирээдүй

Арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Хьюстон Рокетс” багийнхан төвийн тоглогч Яао Мин шагайндаа авсан гэмтлийн улмаас улирлын үлдэж байгаа тоглолтод оролцож чадахгүй болсон талаар мэдээлэл хийсэн билээ.Энэ нь Яаогийн карьерын төсгөл байж ч болох юм. Гэхдээ 30 настай төвийн тоглогч өнөөдрийг хүртэл цаашид тоглох эсэх талаараа эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа нь түүнийг гэмтлээ илааршуулан цаашид тоглож болох талтайг харуулж байгаа юм. Мөн түүнчлэн Яаог багийнх нь солилцоонд оруулах талаар ам нээгээд эхэлсэн. Гэмтлээ эдгээсэн ч бай, үгүй ч бай “Хятадын цагаан хэрэм”-ийн NBA-д өнгөрүүлэх хугацаа багассаар байна.

6. “Шидтэнгүүд”-ийн хаант улсын шинэчлэл, өөрчлөлт

Дорнод бүсэд “Бостон Селтикс”, “Майами Хит” гэсэн хүчтэй тэмцэл өрнүүлж чадахуйц хүчирхэг бүрэлдхүүнтэй болоод байгаа. Бүсийнхээ аваргын өрсөлдөөнөөс хасагдахгүйн тулд “Шидтэнгүүд”-д шинэчлэл хэрэгтэй байсан. Харин тэд үүнийгээ арванхоёрдугаар сард хийлээ. Бүх одод төвийн тоглогч Двайт Ховардад туслуулахаар Аренас, Хедо, Жейсон Ричардсон болон Иөрл Кларк нарыг багтаа авчирсан бол тэдний оронд сэлгээний төв Марчин Гортат, Рашард Льюис, Винс Картер, Микаел Питрус нарыг багаасаа явуулаад байна.

5. Энтони Денверээс явахыг хүсч байна

“Денвер Наггетс” бүх одод довтлогч Кармело Энтониг авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн ч найдвар тасраад байна. Гурван жилийн 64 сая ам.долларын гэрээ санал болгосон ч Энтони эс зөвшөөрч, өөр багт тоглохыг илүүд үзсэн юм. “Наггетс”-ын хувьд Биллапс, Нэнэ, Кенион Мартин, Жи Ар Смит, Аарон Афлалогүй ч шилдэг баг байж чадна, харин Кармелогүй бол дундаж төвшинд очно. Энтони “Нью-Йорк Никс”, “Чикаго Буллс” болон “Нью Жерси Нэтс” гэсэн багуудыг сонирхож байгаа бөгөөд энэ улиралдаа багтаан багаа солих магадлал өндөр.

4. Аренасын албан ёсны асуудал

Тоглоомын мөрийнээс үүдэлтэй асуудал хүндэрч, Гилберт Аренас багийн анд Жаварис Критентонд хувцас солих өрөөнд галт зэвсэг гаргасан нь шуугиан тарьж, шилдэг хамгаалагч албан ёсоор 50 тоглолтод оролцох эрхээ хасуулж байлаа. Үүний дараа өвдөгний гэмтэлээс болж мартагдах дөхөөд байсан Гилберт Аренас драфтын номер нэг Жонн Воллд дарагдан багаа сольсон. Харин түүнийг орлон Рашард Льюис “Визардс”-т ирээд байна.

3. Леброн гэртээ ирсэн нь

Кливлэндэд авчирсан амжилт алдрын гайхалтай долоон улирлыг умартан “Хит”-ийнхэнг ирэхэд boo-лсэн чимээ ордноор цуурайтаж байлаа. Кливлэндийн фанатууд “Хаан” нь тэднийг орхиод явсны хариуг авах боломж энэ байсан юм. Хөгжөөн дэмжигчид Лебронд зориулан олон дүргүйцлийн үгс бичсэн лоозон өргөж байсны дотор “Худалч Хаан” гэсэн үгс олон байлаа. Гэхдээ энэ бүхэн Жеймст нөлөөлсөнгүй, арванхоёрдугаар сраын 2-ны өдөр Леброн 38 оноо авч, түүний баг 118:90 харьцаатай улирлын ээлжит ялалтаа байгуулан хөгжөөн дэмжичгчдийн зүг инээмсэглэсээр Күйкен Лоунс аренаг орхисон юм.


2. “Лейкерс” цомын төлөө “Селтикс”-ийг буулган авсан нь

“ЛА Лейкерс” баг мөнхийн өрсөлдөгч “Бостон Селтикс”-ийг цуврал долоон тоглолтын сүүлийн минутад хожиж, хоёр улирал дараалан аварга цол хүртэхийн зэрэгцээ түүхэн 16 дахь цомоо гардан авсан үйл явдлыг бид хоёрдугаарт нэрлэж байна. Коби финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болсон бол сахилагагүйгээрээ алдартай Рон Артест “Селтикс”-ийг аваргын цомоос салгасан буруутан болсон билээ. Аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолтод Кендрик Перкинс гэмтэл авсан нь “Селтикс”-ийн аваргалах боломжийг тэр чигт нь үгүй хийсэн шалтгаан болсон юм. Улмаар “Лейкерс” гол өрсөлдөгч “Селтикс”-ийн 17 түрүүлсэн амжилтад хүрэхэд нэг л цом үлдээд байгаа юм.

Хоёр багийн хувьд дөрвөн жилийн хугацаанд гурван удаа аваргын алтан цомын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой.

1.”Шийдвэр”

“Хаан” Жеймс НБА-ын ертөнцийг цочроож, Охайог орхин Двейн Уейд, Крис Бош нартай хамтран тоглох шийдвэр гаргасан нь маргаангүй онцлох үйл явдал байлаа. Энэ шийдвэрт сагсан бөмбөг сонирхогчид янз бүрээр хандаж байгаа бөгөөд зарим нь ухаалаг шийдвэр гаргаж, супер багт нэгдлээ гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь түүнийг биеийн амрыг харж, аваргын цомд хүрэх хамгийн муу замыг сонголоо гэж дүгнэж байна. Телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр Жеймсийн зарласан шийдвэрийг сонсоод Кливлэнд хотын зүрх хэрхэн зүсэгдсэн, “Кавалиэрс” багийн хөгжөөн дэмжигчдийн уурлаж бухимдсан царай ямар байсныг мартах аргагүй. Энэ бол Кливлэндийн спортын түүхэн дэх хамгийн том үйл явдал байлаа.

Оны шилдэг баг: “Лос-Анжелесс Лейкерс”
Оны шилдэг тоглогч: Коби Брайнт
Оны шилдэг тоглолт: “Лейкерс 83:79 “Селтикс” (NBA-ын аваргын төлөөх цуврал долоо дахь тоглолт)

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж