Засаг дарга хурлаас хөөгдөж гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Засаг дарга хурлаас хөөгдөж гарчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ховд аймагт төрийн албаны сахилга хариуцлага, хүнд суртал, авилга хээл хахууль, албан тушаалтнуудын дураараа авирлал хэрээс хэтэрсэн гэж тус аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж аймгийн ИТХ-ын YI хуралдаан дээр шүүмжилжээ. Түүний хэлснээр энэ сарын 24-ний өдөр болсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр аймгийн Засаг дарга Г.Нямдаваа согтуу ирж 2011 оны төсвийг хэлэлцүүлэх гэж оролдон, улмаар уг хурлаас хөөгдөж гарсан байна. “Ховд аймгийн иргэдийн  хувь заяа ирэх онд ямар байхыг  шийдэх төсвийг ийнхүү согтуугаар батлуулах гэсэн нь ард түмнээ басамжилсан үйлдэл болж байна. Хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй Засаг дарга өөрөө ийм байдалтай байгаа нь доор ажиллаж байгаа албан тушаалтнуудад дураараа аашлах боломжийг олгож байна.
    ИТХ-ын гишүүд, аймгийн шат шатны дарга нар өөрсдийн халаасны компанийг тендерт шалгаруулан улсын ажлыг чанаргүй гүйцэтгэн  мөнгө унагаах, төдийлөн ашиггүй зүйлд ард түмний татварын хөрөнгийг зарцуулан амьдралаа дээшлүүлэх явдал байгааг иргэд шүүмжлэн ярьж байна. Улсаа, ард түмнээ боддоггүй, зөвхөн амин хувиа хичээсэн дээрх албан тушаалтнуудын нэгийнх нь  Мөст суманд барьсан сургуулийн спорт заалны барилгын дээвэр ашиглалтад орохоос өмнө нурж унасан нь үүний нэг жишээ юм” хэмээжээ.

                            Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж