Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга хэн бэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн өмчийн хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгийн биржийн ТУЗ-д өөрчлөлт оруулж, даргыг нь өөрчилсөн байгаа.

    ТУЗ-ийн шинэ дарга Б.Болд нь 2009 оны арваннэгдүгээр сараас “Ньюком” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.  Б.Болд нь  “JPMorgan” компаний Хөрөнгө оруулалтын банкны  ОХУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд болон Монгол улсыг хариуцсан Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан, хөрөнгө оруулалтын банкинд 11 жил ажиллажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Монголын Хөрөнгийн Бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад тэрбээр энэ бүрэлдэхүүнд анх орж байжээ.

    1998 оноос Нью-Йорк дахь “JPMorgan” компанид ажиллахдаа IPO, LBO, M&A чиглэлээр Blackstone, Warburg Pincus, KKR, Apollo зэрэг АНУ-ын тэргүүлэх компаниудад санхүүгийн зөвлөлгөө өгч туршлага хуримтлуулсан байна. Тэрээр АНУ, Европ болон Азид нийтдээ 30 гаруй хэлцэл амжилттай хийж гүйцэтгэжээ.

    “Ньюком” компани нь нийт 1000 гаруй ажиллагсадтай, нийтэд “Ньюком Групп” гэж нэрлэгддэг охин болон хараат компаниудыг багтаасан хөрөнгө оруулалтын компани юм. 1993 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын томоохон компаниудын нэг юм. “Ньюком” компани нь харилцаа холбоо, жижиглэнгийн худалдаа, санхүүгийн үйлчилгээ, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, дотоодын иргэний агаарын тээврийн салбаруудад хөрөнгө оруулалт хийж байна.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж