Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргыг солилоо

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргыг солилоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай










    Төрийн өмчийн хороо оны отгон хурлаа өнөөдөр хийлээ. Хуралдаанаар долоон асуудал
    хэлэлцэж шийдвэрлэж, Монголын хөрөнгийн бирж’’ ХК-ний  ТУЗ-д өөрчлөлт оруулж даргыг сольжээ. Хөрөнгийн биржийг ТУЗ-ийн даргаар “Ньюком” ХХК-ийн
    гүйцэтгэх захирал  Б.Болдыг томилсон
    байна. Өмнө нь тус ТУЗ-ийг Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат тэргүүлж 
    байсан юм.

    Өмнө нь өнгөрсөн
    тавдугаар сарын 28-нд тус хорооны шийдвэрээр тус ТУЗ-д өөрчлөлт оруулж
    гишүүдээр нь,

    •   
    П.Морроу
    “Хаан банк”-ны гүйцэтгэх захирал
    •    Л.Болормаа
    “Би Эф Эй Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
    •    Ө.Ганзориг 
    Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч
    •    Жорж Тэйлор
    Морган стенлийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгийн зах зээлийн салбарын дарга
    •    Стефан Ханзелмен
    ХБНГУ-ын GTZ байгууллагын Монгол Улс дахь зохицуулагч нар томилогдож байсан билээ.

    Төрийн өмчийн энэ
    удаагийн хуралдаанаар мөн
    Багануур ХК  2011 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт,
    зорилтот төвшинг хэлэлцэн батлав. 
    Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар
    , “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан
    түгээх сүлжээ” ТӨХК
    ,
    “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК,
    “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан
    түгээх сүлжээ”
    зэрэг газруудын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, 
    шинээр худалдан авах
    Тээврийн хэрэгслийн оношилогоо, хяналт
    зохицуулалтын алба ТӨҮГ- ын Замын-Үүд салбарт Өмчлөх эрх олгох  “Дулааны
    III цахилгаан станц” ТӨХК-ийн Орон сууцыг оршин
    суугчдад нь хувьчлах тухай 
    зэрэг
    асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

    Б.СҮРЭН

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж