
Тавантолгойн нүүрсний ордод хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор Монгол-Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” ХХК, “Оросын төмөр замууд” НХН, БНСУ-ын Эрдэс баялгын агентлаг буюу “KORES”-оор удирдуулсан Солонгосын хөрөнгө оруулагч компаниудын консорциум, Япон улсын тэргүүлэгч дөрвөн компаниас бүрдсэн консорциумын төлөөлөгчид арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, храмтран ажиллах боломжийн талаар санал солилцов.