NFL-ийн улирлын тоглолт өндөрлөх дөхөж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

NFL-ийн улирлын тоглолт өндөрлөх дөхөж байна

Үндэсний хөлбөмбөгийн лигийн улирлын тоглолтууд өндөрлөхөд зөвхөн нэг л тойрог үлдээд байна. 16 дахь долоо хоногийн сүүлийн тоглолт Монголын цагаар өчигдөр өглөө тус лигийн шилдэг хоёр баг болох “Филадельфия Ийглс”, “Миннесота Вайкингс” багуудын хооронд болсон юм.

Эсрэг багийн бүдрэлээс шалтгаалж, энэ жилийн плей-оффт оролцох эрхээ авсан “Ийглс” энэ өдөр ямар нэг айдасгүй Линкольн Файненсиал Филд цэнгэлдэх хүрээлэндээ “Вайкингс”-ын эсрэг гарч ирсэн юм. Улмаар эхний үед Майкл Викийн дамжуулалтаар Клей Харборт эхний точдауныг хийсэн байна. Энд зоны наана бөмбөгийг хүлээн авсан тул шүүгчид точдаун гэж үзжээ. Гэсэн ч дараагийн үеийн төсгөлд куартербак Майкл Вик бөмбөгөө алдан Энтони Винфильд 45 ярдаас точдаун хийснээр онооны харьцаа тэнцүү эхний хагас өндөрлөжээ. Дараагийн хагасын эхний үед “Вайкингс”-ын Жой Вебб өөрийн ур чадварыг гайхуулан долоон ярдаас нэг точдаун хийсэн нь талбайн зочдод онооны давуу байдлыг бий болгож өгсөн байна. Шийдвэрлэх үеийн эхэнд Майкл Вик 10 ярдаас өөрөө точдаун хийснээр онооны харьцааг бага зэрэг холдуулж чадсан ч удалгүй эсрэг багийн шилдэг тоглогч Адриан Педерсон хүчтэй раш хийн онооны харьцааг 24:14 болгож, плей-оффын гадна үлдсэн “Вайкингс” улирлын зургаа дахь хожлоо байгууллаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж