Хойд Солонгосыг “дайсан” хэмээн тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосыг “дайсан” хэмээн тэмдэглэжээ

Өмнөд Солонгос Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг өөрийн засгийн газрын төдийгүй зэвсэгт хүчний гол дайсан хэмээн пүрэв гаригт гаргасан батлан хамгаалах салбарын тухай засгийн газрын баримт бичигт тэмдэглэжээ. Хоёр жилд нэг удаа шинэчилдэг энэхүү баримт бичигт Хойд Солонгосын тухай энэ удаа тэмдэглэсэн үгс нь өмнөхөөсөө илүү хатуу ширүүн байна.

Өмнөдүүд Хойд Солонгосыг “гол дайсан” хэмээн тэмдэглэсээр байгаа нь гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны хөлөгт Хойд Солонгосууд халдахад мөн арваннэгдүгээр сард хоёр улс хоорондоо буудалцахад хүргэсэн байж болох юм. Анх 1995 онд Өмнөдүүд Хойдуудыг “гол дайсан” хэмээн томъёолсон ч, 2004 онд Рогийн засаглалын үед энэ нэршил хэсэг зуур намжиж, хоёр улс эвлэрэх нааштай төлөв ажиглагдаж байжээ. Харин Хойд Солонгосын засгийн газрын вэбхуудсанд Өмнөдийн засгийн газрын шинэчилсэн баримт бичигт Хойдуудыг ийнхүү нэрийдсэн нь Хойд Солонгос улсыг дайнд уриалан дуудсан алхам боллоо хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж