
Женте Нова бүлэглэлийн энэ удаагийн халдлагын бай нь Лос Зетас нэртэй гэмт хэргийн бүлэг байсан ба Лос Зетас ч Мексик дэх нөлөөгөө тэлэхийг санаархаж байгаа нөлөө бүхий гэмт хэргийн сүлжээ юм. Хэрэгтнүүдийг холбоо, муж, орон нутгийн засаг захиргааны ажилчидтай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бөгөөд, дээрэмчдийг дэмжээгүй төр, захиргааны байгууллагын ажилчдыг заналхийлсэн байж болохыг Холбооны цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Рамон Эдуардо Пичино мэдэгдсэн байна. Мягмар гаригт болсон мөргөлдөөний үеэр 10 винтов, гурван гар буу, таван гар бөмбөг, 290 цэнэгт сум, түүнчлэн хэд хэдэн хуурамч цагдаагийн тэмдэг, дүрэмт хувцсыг хураан авчээ.
Б. Энхцэцэг