Аббас Бразиль улсад хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Аббас Бразиль улсад хүрэлцэн ирлээ

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас бямба гаригт болох Бразилийн шинэ Ерөнхийлөгч Дилма Рузеф албан тушаалаа хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцохоор Бразиль улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэхийн ялдамд өнгөрсөн арван жилийн хугацаанд Палестин улсад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлж байсан Ерөнхийлөгч асан Лула болон Гадаад хэргийн сайд Цельсо Аморим нарт биечлэн талархал илэрхийлэх ажээ.

Бразиль улс Палестиныг бие даасан улс болохыг саяхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар баасан гаригт ноён Аббас Бразилийн нийслэл Бразилиад Палестины элчин сайдын яамыг барих шав тавих ёслолын ажиллагаанд оролцох юм. Харин Бразиль улсын төлөөлөгчийн газар 2004 оноос хойш Палестины Рамаллагийн баруун эрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Бразилийн Ерөнхийлөгч Луиз Иначио Лула да Силва Палестинд айлчилж байжээ.  

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж