Афин хотод бөмбөг дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Афин хотод бөмбөг дэлбэрчээ

Афин хотын төвд байрладаг шүүхийн байшингийн өмнө өчигдөр бөмбөг дэлбэрсэн тухай Францын пресс агентлаг мэдээллээ. Бөмбөг дэлбэрэхээс өмнө цагдаа нарт хэн нэгэн дэлбэрэлтэд бэлтгэж байгаа тухай мэдээлсэн учир аз болоход хүн өртсөнгүй. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг цагдаа нар цаг алдалгүй авсан байна. Дэлбэрэлтийн хүчинд шүүхийн байшингийн хэд хэдэн цонх хагарчээ. Тэсрэх бодисыг мотоциклд бэхлэн шүүхийн өмнөх авто зогсоол дээр тавьсан гэж цагдаа нар урьдчилан таамаглаж байгаа юм.

Дашрамд хэлэхэд орон нутгийн үндсэрхэг үзэлт нэгэн бүлэглэлийн гишүүнийг шүүх хурал хоёр долоо хоногийн дараа болох бөгөөд энэ дэлбэрэлт нь засаг захиргааны ажилтнуудыг айлгах зорилготой байж болох гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж