
Саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн шинэ жил дээр АЭХ-ны хүүхнүүд “Дөрвөн охин” хамтлаг байгуулан “бут авсан” тухай бид өмнө мэдээлсэн. Тэд залуусыг байлдаг дагуулдаг “Take off” хамтлагийн “Цасан дээр” дууг шинээр найруулж дуулсан нь ҮЗХ-ныхоо эрчүүдийг ангайлгажээ. Харин өнгөрсөн оны шинэ жил дээр АЭХ-ны шинэ тэргүүн Ц.Оюунгэрэл Хангайн бүсийн /хурдан морины уралдаан биш шүү, хэхэ/ ҮЗХ-ны бүсгүйчүүдтэйгээ хамтран таван хүнтэй хамтлаг байгуулж, “Харанга” хамтлагийн “Санана даа” дууг поп стильд оруулан дуулсан аж. Харин дараа нь уг дууны өөрийн дуулсан хэсгийг таслан авч, Валентины баярын бэлэг болгон нөхрийнхөө гар утсанд суулгажээ. Өөрөөр хэлбэл түүний нөхөр Жеффийн гар утасны дуудлага Монголд ганцхан хувь, өөрийн хэний ч утсанд байхгүй.
Б.ЗАЯА