
Хөгжлийн банкны дүрмийн санг Засгийн газраас 16 тэрбум төгрөг байхаар тусгасан. Энэ ажлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хариуцан ажиллаж буй. Хөгжлийн банк нь томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай ажлыг санхүүжүүлэх учраас дүрмийн сан нь ахиу байх ёстой гэж тус хороо үзжээ. Одоохондоо төсөв хангалтгүй учраас боломжит хэмжээгээр 16 тэрбум хэмээн дүрмийн санг тодорхойлоод байгаа гэнэ. Цаашдаа жил бүр нэмэгдүүлсээр Хөгжлийн банкны дүрмийн сангийн доод хязгаарыг 100 тэрбумд хүргэх төлөвлөсөн байна.
Ж.ГЭГЭЭ