Далд эдийн засгийг болгоход анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Далд эдийн засгийг болгоход анхаарна

Манай
улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хүртэл хувийг далд эдийн засаг
эзэлдэг гэх судалгаа бий. Баянзүрх дүүргийн нутагт байрладаг
"Нарантуул", "Өгөөмөр", "Нармон" зэрэг томоохон худалдааны төвд 7400 хүн
худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж. Тэдний дөнгөж 40 хувь нь буюу 2900 хүн
татвар төлдөг гэхээр 4500 хүн далд эдийн засгийг бий болгож байгаа юм.
Үүний зэрэгцээ улсад бүртгэлтэй компани, аж ахуйн нэгжүүдийн 90 орчим
хувь нь татварын албанд тайлангаа тушаадаг ч 50 хувь нь алдагдалтай
ажилладаг хэмээн "X" тайлан гаргадаг байна. Энэ бүх далд эдийн засгийг
ил гаргах оновчтой шийдэл нь бэлэн мөнгөөр хийх төлбөр тооцоонд хяналт
тавих эрх зүйн орчинг ирэх жилээс бүрдүүлэх юм байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж