Тусгай зөвшөөрлийн тухай хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийн тухай хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Хоёр ч удаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байсан удаатай. Цаана нь мөнгө байдаг болохоор дахиад л төрийн албаныхан шат шатандаа нэмчихдэг зантай. Энэ удаад 101 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа. Тиймээс дахиж, тусгай зөвшөөрөл нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулахааргүй болох тэр эрх зүйн заалтыг энэ удаагийн хуульд тусгаж өгөх шаардлагатай гэж анхааруулсан юм. Ингээд энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж