Оддын цугларалт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Оддын цугларалт болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улстөр, урлаг, бизнесийн салбарын шилдгүүд оролцдог "Маскарад шоу" өнөөдөр "UB Раlасе"-ын Royal танхимд улаан хивсний ёслолоор эхэлнэ. Шоунд "Харанга", "Хурд", "Камертон", "Алтан ураг", "Мотив", "Чоно" хамтлаг болон "Дижитал" хамтлагийн дуучин Эрка, поп дива Наран, бүжиг дэглээч Д.Баярбаатар, гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан зэрэг дуучид ирж ая дуугаа өргөх юм. Үүрийн 4 цаг хүртэл үргэлжлэх "Маскарад шоу"-г хошин урлагийн " Шинэ үе", "Захиалгат инээд" хамтлагийнхан хөтлөхөөс гадна "Үдшийн Хатан хаан", "Үдшийн Xaнхүү"-г тодруулax зэрэг олон сюрпризтэй ажээ. "Маскарад шоу"-ны тасалбар 70 ам.доллар ажээ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж