Жин хасахад сүү, жимс л тусална

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Жин хасахад сүү, жимс л тусална

Сүүний өдөр: 6-8 аяга буюу 1.5 л сүү, тараг эсвэл хоормогийг өдөрт 6 удаа уу. Энэ нь 1000 орчим калори болно.

Жимсний өдөр: 1.5 кг-аас 2,5 кг
алим, лийр, чангаанз гэх мэт. Нэг эсвэл нэлээд олон төрлийн жимс
хэрэглэж болно. Гэхдээ жимснээс өөр зүйл идэж болохгүй. 750-900 калори
агуулна. Жин хасах үед эрүүл мэндэд чинь ямар нэгэн хор уршиг
тохиолдохгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй. Жин хасах дэглэм барьсны
дараагийн өдрүүдэд хэтрүүлэн идэж болохгүй. Үүнийг эс дагавал үр дүн,
нөлөөгөө өгөхгүй.

Хоолоо түргэн иддэг хүн амархан таргалдаг

Хоолыг сайтар зажлан, аажуу тайвуу идэж
хэвших хэрэгтэй. Котлет, томоохон хэрчим мах зэргийг заавал жижиглэж
идээрэй. Бага порцоор аажуу идэхэд цадсан мэдрэмж амархан төрдөг. Ингэх
нь ходоодны үйл ажиллагаанд ч тустай. Хоол иддэг аягаа багасга. Болж
өгвөл хоол нэмүүлэхгүй байхыг хичээ. Аажимдаа хамаа намаагүй идчихдэг
зуршлаасаа сална. Ном сонин унших, телевиз үзэж байхдаа хоол иддэг муу
зуршлаасаа татгалз. Элдэв амттан идэхийн оронд лууван юмуу, нэг ширхэг
алим идчихдэг байх нь танд тустай.

Сүүний өдөр: 6-8 аяга буюу 1.5 л сүү, тараг эсвэл хоормогийг өдөрт 6 удаа уу. Энэ нь 1000 орчим калори болно.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж