“The Tourist” киноны нээлт хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“The Tourist” киноны нээлт хойшилжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливудын супер одод болох Angelina Jolie, Johnny Depp нарын хамтран тоглосон “The Tourist” /Жуулчин/ кино АНУ-д нээлтээ хийсэн цагаас хойш ашиг орлогоороо тэргүүлж буй шилдэг 10 киноны жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.  Тус кино нь энэ сарын 30-нд буюу өнөөдрөөс эхлэн “Өргөө” кино театрт гарах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна.

    Кино ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Өргөө” кино театрт гарч эхлэх юм байна. “The Tourist” кинонд Angelina Jolie тагнуулч бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд тэрбээр хэн нэгнийг хамгаалахын тулд гэм зэмгүй жуулчинг /Johnny Depp-ийг/ ашиглаж буй тухай өгүүлэх ажээ. Киноны ерөнхий найруулагчаар Florian Henckel van Donnersmarck ажилласан бөгөөд кино зохиолоо Оскарын шагналт Christopher McQuarrie болон Julian Fellowers нартай хамтран бичсэн байна.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж