
Кино ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Өргөө” кино театрт гарч эхлэх юм байна. “The Tourist” кинонд Angelina Jolie тагнуулч бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд тэрбээр хэн нэгнийг хамгаалахын тулд гэм зэмгүй жуулчинг /Johnny Depp-ийг/ ашиглаж буй тухай өгүүлэх ажээ. Киноны ерөнхий найруулагчаар Florian Henckel van Donnersmarck ажилласан бөгөөд кино зохиолоо Оскарын шагналт Christopher McQuarrie болон Julian Fellowers нартай хамтран бичсэн байна.
М.Урин