Загвар өмсөгч анорексоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч анорексоор нас баржээ

Францын загвар өмсөгч Изабелла Каро анорекс буюу хоол идэж чадахаа больж яс арьс болтлоо турах өвчнөөр шаналж байсан бөгөөд анорекс болохын эсрэг том сурталчилгаа болж байсан юм. Бүсгүй 28 настайдаа  өнгөрсөн арван нэгдүгээр сард нас барсан гэж түүний найз Швейцарийн дуучин Винсент Биглер сэтгүүлчдэд мэдээлжээ.  Бүсгүйн үхлийн шалтгааныг одоогоор тодорхойлж чадаагүй байна. Изабелла Каро 2007 оноос эхлэн anti-anorexia хөдөлгөөний гишүүн болж  хэт турахыг эсэргүүцсэн сурталчилгаанд зургаа авахуулж байсан юм. Уг сурталчилгааг хэд хэдэн оронд хэвлэл мэдээллээр цацахыг хориглосон билээ. Anti-anorexia хөдөлгөөнийхөн хэтэрхий туранхай загвар өмсөгчдийг загварын  тайзан дээр гарахыг эсэргүүцэж хүчтэй шүүмжлэл гаргасан билээ.

Анорекс бүсгүй “ Миний энэ эцэнхий туранхай байдал эцэстээ үхэлд ч хүргэж мэдэх аюултай гэдгийг би өөрийнхөө туршлагаар олон хүнд харуулах боломж гарч байна” гэж anti-anorexia  сурталчилгаанд зургаа авахуулж байхдаа ярьж байжээ.
Бүсгүй  165 см өндөр, ердөө 32 кг жинтэй байсан гэнэ.

Изабелла Каро өнгөрсөн сард Токиод ажиллаад Франц руу буцсаныхаа дараа нас барсан байна. Түүний оршуулгын ёслолд гэр бүлийнхэн болон найз нөхөд нь оролцсон аж.

Бүсгүйн дотны найз  Биглерын ярьж буйгаар “Тэр эмнэлэгт 15 хоногт хэвтэж эмчлүүлэхдээ маш их ядарсан. Гэсэн ч үхлийн шалтгааныг нь эмч нар олж чадаагүй “ гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж