Шинэ орон сууц ашиглалтанд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ орон сууц ашиглалтанд орлоо

Монгол Улсын Засгийн газрын 40 айл орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт баригдсан барилгын нэг 20 айлын орон сууцны барилгын гүйцэтгэлийг Улаанбаатар хотын “Агни трейд” компани  хийжээ. Байрны нээлтийн ажиллагаанд аймгийн засаг дарга Я.Санжмятав, Засаг даргын тамгын газрын ХБХ-ийн дарга Нямдорж, Халгаламж банкны захирал Гомбосүрэн болон тус барилгын компани удирдлагууд тууз хайчлах ёслолд оролцсон байна. Энэхүү 20 айлын орон сууц нь өнгөрсөн жил ашиглалтанд орсон 40 айлын сууцнаас ялгагдах онцлог нь төрийн албан хаагчидын сууц гэдгээрээ ялгаатай юм . Тиймээс ч энэхүү 20 айлын сууцанд суух төрийн албан хаагчдийг төлөөлж аймгийн засаг дарга Санжмятав ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн Санжсүрэнд байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Барилгын ерөнхий төсвийн хувьд Засгийн газрын фонд хөрөнгө, орон сууцны санхүүжилтийн корпарацийн захиалгаар нийтдээ 652 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2008 оноос эхлэн баригдаж, ийнхүү энэ оны сүүлчээр ашиглалтанд орж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж