Сумдын засаг даргатай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Сумдын засаг даргатай гэрээ байгууллаа

Жил бүрийн энэ цаг хугацаанд сумдын засаг дарга нар аймгийн засаг даргатай бүтэн жилийн турш хийх ажил , тухайн сумын бүхий л салбарыг хамарсан бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн талаар гэрээг хийдэг уламжлалтай. Гэрээ байгуулах үйл ажиллагаанд аймгийн шат шатны удирлагууд холбогдох хэлтсийн дарга нар оролцлоо. Гэрээний гол зорилго нь Сумын засаг дарга нараас аймгийн засаг даргын худалдан авах бүтээгдэхүүний анги, тоо хэмжээ, чанар төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, бүтээгдэхүүн нийлүүлэх, талаар аймаг, сумын засаг даргын харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх замаар тус суманд төсвийн санхүүжилтээр үзүүлэх, төрийн ба нийтлэг, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршдог байна. Мөн энэ үеэр Идэр сумын засаг даргаар шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөг Цэцгээ аймгийн Засаг даргаас бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үүрэг чиглэл бүхий засаг даргын батламжаа хүлээн авлаа.

Мөн сумдын засаг дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах энэ агшинд төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Тэс сумын засаг дарга Батбаярыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнасныг аймгийн засаг дарга Я.Санжмятав гардуулан өглөө.
Мөн энэ үеэр МУ-ын ерөнхийлөгчинй зарлигаар Ургамал сумын засаг дарга Дамдинсүрэн , Баянтэс сумын засаг дарга Бибиш нарыг ардчилалын 20 жилийн ойн медиалиар шагнасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж