
Энхий тулгуурт бодлого болох Морин хуурыг тоглож сургах хөтөлбөрийн хүрээнд аймагт нийтдээ 570 хуурыг нийлүүлж , 41 морин хуурын багшийг бэлтгэн одоо аймгийн хэмжээнд 697 хүүхэд морин хуур хөгжмийг тоглож сураад байна. Манай аймаг 1000 морин хуурч хүүхдийг бэлтгэхийн сацуу, аймгийн засаг даргын дэргэд морин хуурын чуулга, сумдын засаг даргын дэргэд морин хуурын хамтлагтай болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тэр хүрээндээ ч нэг бүр нь 180 мянган төгрөгний морин хуурыг 90 мянган төгрөг болгон хямдруулж хүүхдүүдэд морин хуур авах боломжийг энэ бодлогын хүрээнд нээн өгч байгаа юм. Морин хуур хөгжмиййг дэлгэрүүлэн түгээх энэ ажилд сумдаас хамгийн идэвхи санаачилгатай ажиллаж олон хүүхдийг сургаж байгаа сум бол Эрдэнэхайрхан сум байгаа юм.
Гурван тулгуурт бодлогын хоёр дахь бодлого нь” Эрин зууны хөтөч “ хөтөлбөр юм. Энэ хүрээнд сумдын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг компьютержуулах ажлыг өрнүүлэн хүүхдүүдийг өөрсдөөр нь компьютер заалгах бодлогыг хэрэгжүүлсэн нь багш төвтэй сургалтаас давуу талтай сургалт болоод байна.Өнөөдрийн байдлаар 214 хүүхдийг хөтөч хүүхэд болгож 4000 гаруй ” Эрин зууны хөтөч “ хөтөлбөр хамрагдаж байгаа бөгөөд энэ аймгийн хэмжээний нийт хүүхдийн 26 хувийг хамарч байна.
Гурав дахь түлгуур бодлох оюуны гэгдэх Шатрын спортыг хөгжүүлэх хүрээнд нийт аймгийн хэмжээнд 29 танхим байгуулан 1500 хүүхэд хамрагдаж байна. Мөн оюуны энэ спортод зөвхөн хүүхдүүдийг сургаад зогохгүй аймаг сумаараа гэр бүлээрээ шатрын спортыг сонирхон тоглодог байхыг хүүхдүүрээ дамжуулан уриалж байгаа юм.
Мөн завхан аймаг 2011 оныг БОАЖ-ийн жил болгон зарлаж , энэ хүрээндээ ЕБС-ийн сурагчдийг аймаг сумынхаа байгалийн үзэсэгэлэнт газруудаа мэддэг нутаг усаараа бахархсан эх оронч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах аялал зуны улиралд зохион байгуулж , өвлийн улиралд ЕБС-ийн хичээлийн праграммд тусган ажиллах гэж байгаагаа энэ зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга оролцсон хүмүүст дуулгалаа.