“Еолк”-онд аллергитай гишүүн

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“Еолк”-онд аллергитай гишүүн

Шинэ жилийн баяр цэнгүүн үргэлжилж, энэ өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд, улстөрчид маань урилга заллага ихтэй байна. Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл гэхэд сүүлийн 14 хоногт уригдаж оролцсон “ёолк”-ныхаа тоог алдчихаад байгаа гэнэ. Харин УИХ-ын гишүүн З.Энхболд хоёр хоногийн өмнө болсон намынхаа ҮЗХ-ны шинэ жилийн цэнгүүнээс өөр нэг ч “ёолк”-онд оролцоогүй, оролцдог ч үгүй аж. Жилийн жилд шүү дээ. Тиймдээ ч өчигдөр намынх ньтөв аппаратын шинэ жилийн баяр болж байхад манай хүн “ТМ” телевизийн шууд нэвтрүүлэгт Ардчилсан хүчний холбооны тэргүүлэгчидтэйгээ шууд ярилцлагад орж байв. Ярилцлагын сэдэв нь хөгжлийн бодлого. Харин энэ жилийн хувьд нэг онцлог нь “ёолк”-онд аллергитай гишүүн маань хамгийн олон өргөмжлөл хүртсэн гишүүнээр тодров. Өчигдөрхөн Сайтуудын холбоо хэмээх төрийн бус байгууллагаас шалгаруулсан “Оны шилдэг, шударга улстөрч”-ийн өргөмжлөлөөс авахуулаад “Мэдээллийн технологийг дэмжигч гишүүн”, “Хамгийн эх оронч гишүүн” гээд лав арав шахам өргөмжлөлийг гардаад байгаа гэсэн шүү.

Б.ЗАЯА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж