Австралийн “Virgin Blue” 105 шинэ “Boeing” худалдан авна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Австралийн “Virgin Blue” 105 шинэ “Boeing” худалдан авна

Австралийн агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч “Virgin Blue” компани “Boeing” компаниас 105 цоо шинэ онгоц худалдан авахаар гэрээ байгуулжээ. Гэрээнд тусгаснаар хүргэлтийн хугацаа 2011-2017 он хүртэл үргэлжлэх ба зах зээлийн шинжээчид уг гэрээг Австралийн агаарын тээврийн салбар сэргэж буйгийн нэгэн илрэл хэмээн тайлбарлаж байна. “Virgin Blue” компанийн зүгээс гэрээний санхүүгийн асуудлыг мэдээлээгүй боловч компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Бретт Годфрей “үнэхээр анхаарал татам” гэдгийг онцолжээ. “Virgin Blue” компани нь Австралийн хэмжээнд “Qantas”-ын дараа хоёрдугаарт бичигддэг томоохон компани юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж