Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Үрэгдсэнийг хүлээгч

1939
оны намар говь нутагт суудлын задгай машинтай цэргийн нэг дарга Нямаа
өвгөн гэгчийнхийг эрэн сурсаар очив. Гэвч тэрээр Халхын голын байлдаанд
баатарлаг байлдсан нэг бага даргын тухай яваа боловч очсон тэр айлдаа
баяр баясгаланг өгч даан ч чадсангүй.
Гэрийн баруун хойморт өргөн нүүртэй, шанааны үс буурал, янхигар цээжтэй,
тавь эргэм настай Жамъян гэгч гүнээ санаа алдаж “Ээ хөөрхий эхээс бид
гурван хүү төрсөн юмсан” гээд нүднээсээ ганц боловч нулимс гаргахгүйг
хичээн шүд зуув. Цааш өгүүлэхдээ Жамъян дундах маань тээр жил… одоо бага
дүү маань!.. Улс орныхоо төлөө баатарлан байлдаж байгаад гавьяа
байгуулсан байвч нэгэнт амь бие үрэгдсэнээс хүйш үлдсэн бидэнд юун баяр
баясгалан байх билээ дээ гээд нулимсаа барьж эс чадан асгаруулж гарав.
Доодтүйд нь суугаа минчгэр хүрэн цараатай цээжин бие нь дан хөх
даалимбан тэрлэгтээ багтаж ядсан бүдүүн авгай: “Ээ тийм ! Эвий минь энэ
хорвоо гэдэг чинь ер яасан хэцүү вэ!” гэж өгүүлэнгүүтээ говь нутагийн
халуун хуурай агаарт гандан борлохынхоо зэрэгцээгээр сааль сүүнд
зөөлөрсөн зузаан гараа нүүрэндээ аваачин енгэнив. Нөгөөтэй нь үнсий нь
хаялсан том тулганы хажууд ээжийнхээ дээлийн үлдэцээр хийсэн өмднөөс өөр
хувцасгүй борхон ходоодтой, лантгар жаал аав эжий хоёрыхоо уй гашуу
болж байгааг гайхан нүд бүлтэлзүүлэн ширтэнэ.
үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж