Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Эвита монголд!

Найруулагч Алан Паркерийн бүтээл Эвита хэмээх нэгэн киног эрхэм
та санаж байна уу? Мадонногийн гол дүрд нь тоглож Don"t Cry For Me
Argentina хэмээх киноных нь дууг дуулж байсан шүү дээ. Киноны ерөнхий
зохиол их энгийн Аргентины ард түмний мөнхийн удирдагч Хуан Пероны
гэргий тэргүүн хатагтай Эва Дуерта Пероны тухай өгүүлдэг. 

Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж
дэлхий даяар цоо шинэ бүтээн байгуулалтыг хийж байх үед Аргентин шиг
хөлжсөн, Аргентин шиг баяжсан орон үгүй юм. Америк тивийг хүнс тэжээлээр
дангаараа шахуу хангаж байнгын өсөн нэмэгдэж байсан эдийн засгийн
хөгжлийн хурдацыг, хөгжил дорой Аргентиний ард түмэн харин дэндүү
гашуунаар мэдэрсэн билээ. Одоо болтол ард түмний эцэг гэж хүндлэгддэг
Хуан Перон бэлэн орж ирж байсан мөнгийг хөгжил руу биш хүмүүс рүү цацсан
нь олон орны ажиглачдын зүгээс хамгийн том зэмлэлд оруулж харин ард
түмний эцэг болгосон юм. Тухайн үед улсын ажилчидын цалинг автоматаар
нэмж тэр ч бүү хэл улсын хишиг болгон иргэдэд бэлэн мөнгө өгж, арван
гуравдахь сарын гэх цалингийн урамшууллыг хүртэл олгож байсан билээ.
Хуан Пероны энэ өгөөмөр үйлдэлийг тухайн үед шүүн хэлэлцэх хүн ч
байсангүй, үүнтэй ижил тохиолдол дэлхийн эдийн засагт бараг байсангүй.
Үр дүнд нь цэцэглэн хөгжиж байсан Аргентинчууд асар хурдтай уруудаж
ядуурч дампуурцгаасан. Үүнтэй ижил жишиг, нэг шугамааар Монголчууд бид
алхаж байна уу? Эрх баригч нам эвсэлүүд маань Засгийн газарт бие, биен
лүү гээ ширүүн харц шидэлцэн аанай л заамдалцахын наахнуур болох хэрнээ
улс төрийн гэх жүжгийн тавцанд шинээр дэглэн найруулсан Эвита киноны
монгол шинэ хувилбарыг тавиад байх шиг. Монголчууд бидний амандаа ч
багтааж хэлж чадхааргүй мөнгөөр үнэлэгдсэн гэх олон толгойнуудын мөнгийг
иргэдэд хувь хүртээж эхэлсэн.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж